НИЙГЭМ
“Эрдэнэт” үйлдвэрийн эвдрэл засагдаж, хэвийн ажиллаж эхэлжээ

Одоогоос нэг долоо хоногийн өмнө “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эргэлтийн ус хөлдөж, усны түвшин доошилсноос үүдэж баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсэг ажиллахгүй болсон талаар мэдээлсэн. Уг эвдрэлээс үүдэж үйлдвэр 35 хувиар дутуу ажиллаж байна гэх эх сурвалжийн мэдээлэл байсан юм.
Тэгвэл тус хэсгийн эвдрэл засагдаж, “Эрдэнэт” үйлдвэр хэвийн ажиллаж эхэлсэн байна.
Эвдрэл гарсан шалтгааныг үйлдвэрийн хүчин чадлыг хэт нэмэгдүүлснээр усны хэрэглээ огцом өссөнтэй холбоотой хэмээн тайлбарлаад байсан юм.
Г.САНСАРМАА