Нийгмийн

ТЕГ-аас Ерөнхийлөгч жагсаал санхүүжүүлээгүйг тогтоосон уу

“Өргөө” амаржих газарт төрөөд удаагүй байсан эмэгтэйг хүүхдийнх нь хамт углааш, халадтай нь эмнэлгээс гаргаж ирэн, ХӨСҮТ рүү шилжүүлсэн нь иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлж, үүнийг эсэргүүцсэн иргэд өнөөдөр Сүхбаатарын талбайд жагссан.

Тус үйл явдлын дараа У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Талбай дээр болсон уг жагсаалыг Ерөнхийлөгч Х.Баттулгыг зохион байгуулсан, ард түмнийг үймээн самуунд турхирч, санхүүжүүлсэн гэсэн мэдээлэл гараад байсан.

Уг мэдээллийн дараа ТЕГ, ЦЕГ-аас хяналт шалгалт хийсэн байна. Жагсаалыг Ерөнхийлөгч Х.Баттулга санхүүжүүлж, өдөөн турхирсан нь тогтоогдоогүй тул асуудлыг хааж буй ажээ.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button