Нийгмийн

Хил нээх бэлтгэл ажлыг хангаж байна

Монгол Улсын Засгийн газраас ирэх тавдугаар сарын нэгнээс хилээ нээх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

 Энэ хүрээнд  Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржаваар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн хоёрдугаар сард хилийн боомтуудад эрсдэлийн үнэлгээ хийж, гурван чиглэлээр яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсрууллаа.

 “КОВИД-19” халдварт цар тахлын үед хилийн боомтууд хэрхэн зохицож ажиллах талаар дадлага сургуулилт зохион байгуулах, эрсдэлийг даван туулах аргачлалуудыг тодорхойлж ажиллахаар ажлын хэсэг бэлтгэл ажлыг хийж байна.

НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас боловсруулсан цар тахлын эрсдэлийн үнэлгээг Буянт-Ухаа боомт, Чингис хаан онгоцны буудал, Замын-Үүд, Алтанбулаг боомтуудад хийсэн бөгөөд богино, дунд, урт хугацааны зорилт дэвшүүлэн төлөвлөж ажиллах талаар ажлын хэсэг  энэ үеэр Шадар сайдад танилцууллаа.

Хилийн боомтуудыг нээж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, байнгын ажиллагаатай болгох бодлого баримталж байгаагаа Шадар сайд илэрхийлээд аюулгүй байдлыг сайтар хангаж, ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарах чиглэлийг төлөвлөгөөнд тусгахыг анхааруулав гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргзн
иргзн
2021-03-02 14:28

Дотоод доо улам тархаж нэмэгдээд байгаа Цар тах�##�аа дийлэхгүй байж бас Хил нээнэ гэжчихэж тэгж байгаад Мутацид орсон Вирус ороод ирвэл тэгээд л Вөкцинжуулагдаагүй дархлаагүй байгаа Иргэд чинь Сүйрнэ ш дээ Та нар яахав Нууж хааж Өөрсөд дөө Вакцин шахуулсан Улс юунаас нь Айх уу

Зочин
Зочин
2021-03-02 17:41

Харин тийм шүү эхлээд бүх иргэдээ вакцинжуулж дууссан хойно хилээ нээх тухай ярих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button