НИЙГЭМ
Сонинд “Аавыгаа зарна” гэсэн иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

“Шуурхай ***” сонины сүүлийн дугаарт “Аав зарна” гэсэн зар тавигдсан тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал тухайн зар тавиулсан иргэн “Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна. Элдэв өвчингүй” гэсэн билээ. Бид тухайн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад:
“Сонинд аавыгаа зарна хэмээн зар байршуулсан иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна” гэв. Иргэн зар байршуулахдаа, аавыгаа гурван сая төгрөгөөр үнэлсэн нь төсөөлөхөд ч бэрх юм. Зар байршуулсан дугаар руу тодруулахаар залгахад холбогдох боломжгүй байлаа.

Сонин нь бас хаагаачээ