Нийгмийн
Зам тээврийн осол гарч, нэг хүн нас баржээ

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Яармагийн авто замын зорчих хэсэгт зам тээврийн осол гарч, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж, нэг хүн нас баржээ.
Тодруулбал, иргэн Н-ийн “Приус-11” загварын суудлын автомашин, иргэн Л-ийн “Трейлер” загварын том оврын ачааны машины араас мөргөжээ. Улмаар “Приус-11” загварын автомашины жолооч 42 настай иргэн Н нас барж, 35 настай иргэний дух цөмөрчээ.
Талийгаачийн цогцсыг 45 минут ажиллаж гарган тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна. Харин гэмтсэн иргэнийг НЯТТТөв 103-ын эмчид хүлээлгэн өгчээ.
Г.ХОНГОР