НИЙГЭМ

“Бор Өндөр Мандал” ХХК-ийн хамт олон сумынхаа 20 гаруй га газрын хогийг цэвэрлэжээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд баригдаж байгаа Бор Өндөр Мандал ХХК-ийн жоншны баяжуулах үйлдвэрийн хамт олон сумынхаа 20 гаруй га газарт өөрсдийн санаачлагаар байгальд цугларсан хур хогийг цэвэрлэжээ. Тухайлбал нутаг орныхны ундаалж, салхинд гардаг Хэрмийн булагийн эхэн хэсэгт цугларсан гялгар уут, хуванцар сав зэрэг элдэв хог хаягдлыг түүж цэвэрлэсэн байна. Цаашид ч тогтмол орчин тойрны болон хог хаягдал хийсч цугларсан газарт цэвэрлэгээ хийж байх юм байна. Тэдний компаний баримтлах зарчим нь байгальд орчинд ээлтэй, хүн төвтэй хөгжлийг эрхэмлэх явдал гэсэн юм. 

Уг үйлдвэр нь үндэсний баяжуулах цөөхөн үйлдвэрүүдийн нэг бөгөөд түүхий эдийг эх нутагтаа гүнзгий боловсруулж, нэмүү өртөг шингээн нутаг орны хөгжилд хувь нэмрээ оруулахаар зорьж ажиллаж байгаа юм байна. Дашрамд дурдахад тэд үйлдвэрийнхээ эргэн тойронд түрүү жил 500 суулгац мод тарьсан бол энэ жилээс сумынхаа урд хэсэгт ногоон цэцэрлэгт хүрээлэн бий төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрхэмбаяр
Эрхэмбаяр
2021-03-03 13:07

Мундаг з�##�уус байна. Амжилт!!

Монгол хүү
Монгол хүү
2021-03-03 13:10

Амжилт з�##�уусаа! Ийм з�##�уучууд, компаниуд олон болоосой!

Холбоотой мэдээ

Back to top button