УОК-ын дарга энгийн иргэдийг хэзээ вакцинжуулж эхлэхээ хэлж мэдэхгүй байна

Өнөөдөр /2021.03.03/ Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан коронавируст халдварын нөхцөл байдлын тухай мэдээлэл өглөө.
Энэ үеэр сэтгүүлчид энгийн иргэд яг хэзээ вакцинжуулалтад хамрагдаж эхлэх вэ гэдэг асуудлыг Шадар сайдаас тодруулсан юм. Одоогоор зорилтот найман бүлгийн иргэдийг ойрын хугацаанд вакцинжуулж дуусна гэдэг мэдээлэл байгаа. Түүнчлэн тавдугаар сарын 1-нээс хил нээгдвэл вакцин хийлгээгүй иргэд хилийн дээс алхах боломжгүй болох юм.
Харин УОК-ын дарга С.Амарсайхан хариулт өгсөнгүй. Иймд сэтгүүлч дахин хариулт авахаар хоёр дахь удаагаа тодруулж асуухад “Зорилтот бүлгийн иргэдээ вакцинжуулж дуусаад, энгийн иргэдийн вакцинжуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаж байна” гэж хариулав.
Өөрөөр хэлбэл Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан энгийн иргэдээ хэзээ вакцинжуулж эхлэхийг мэдэхгүй, энэ тал дээр тодорхой зорилтот хугацаа зааж ажиллаагүй байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hil n haalttai hol horiotoi heveer bailgah sonirhol asar ih bn.gadnaas nileen yum avdag blhoor ter biz.
тэгж л таараа, Дарга нар дээгүүрээ Иргэдээсээ нууж хааж Өөрсөдийгөө Вөкцинжуулчихаад Иргэд ээ хаяжчихаж байгаа ийм л Уйвайгүй Зэрлэг Нам шүү дээ, МАН,
Энгийн иргэдийг хэрэв мөнгөтэй бөгөөд хүсэлтэй бол төлбөртэйгээр хийлгэ гэж байгаа юм байна. Эсвэл дара�##�лаа хүлээ гэсэн үг, тэгж байгаад ирэх намар өвлөөс нэг юм болох л байх оо