
Зам талбайд үүсэх хальтиргаа гулгаатай хуваарьт газруудаар шөнийн 03:00 цагаас эхлэн ажиллаа.
Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас нийслэлийн хэмжээнд шөнийн цас орсонтой холбогдуулан зам талбайд хөдөлгөөн эхлэхээс өмнө цасны есөн камазаар 34 тонн давс, 22 тонн бодис цацжээ.
Зам талбайн үйлчилгээний нийт 576 ажилтан ажиллаж байгаа бөгөөд байгууллагын удирдлага, инженер техникийн албаны дарга нар хяналт тавьж байна. Дээрх ажилд зам цэвэрлэгээний 45 машин техник ажиллаж одоогоор Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, төвлөрсөн хогийн цэгүүдийн хогийг дарж булах нийтийн бие засах газруудад үйлчилгээний ажилчид цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.