Нийгмийн

“Тээвэрчдийн даатгалын мөнгөөр баяжсан АТҮТ-ийн эздийг АТГ-д шалгуулна”

“Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” төрийн бус байгууллагаас Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн хууль бус ажиллагааны талаар мэдээллээ. Тэд уг хэвлэлийн хурлаар дамжуулан тээвэрчдийн мөнгөөр хөлжиж баяжсан АТҮТ-ийн эздийг Авилгатай тэмцэх газраар шалгуулна гэдгээ мэдэгдсэн юм. Тус холбооны тэргүүн н.Хүрэлхүү:

Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хот хоорондын зорчигч тээврийг хувийн хэвшлийн жолооч нар л авч явсаар ирсэн. Гэтэл ялангуяа сүүлийн хэдэн жил АТҮТ нь жолооч тээвэрчдийг хохироодог, төрийн нэрийг барьж торгуулиар дарамталдаг, авлига авч асуудлыг шийддэг болсон байна. Товчхондоо АТҮТ ажлаа хийж чадахгүй байна. Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдээс жилд 8-10 хувийн шимтгэлээр 5.3 тэрбум төгрөг төвлөрүүлж, давхар албан журмын болон сайн дурын даатгалын мөнгийг авч, даатгалын байгууллагад шилжүүлж өгдөг. Мөн хуульд заагаагүй олон шаардлагыг тээвэрчдээс нэхэж, торгууль нэрээр идсээр байна. Эл мөнгөөр хэсэг хүмүүс хөлжиж буй нь шударга бус байна. АТҮТ тээвэрчид, аж ахуй нэгжийг дэмждэг бус, торгодог дарамталдаг, хавчих шахдаг байгууллага болон хувирчээгэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button