Нийгмийн

Хаврын чуулганаар Ж.Эрдэнэбатын кноп “амь” орох нь

Өчигдөр /2021.03.04/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэж, суллахаар шийдвэрлэсэн.

Үүгээр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат шоронгоос суллагдлаа. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгаас нэр дэвшиж, ялалт байгуулсан. Тэгсэн ч намрын чуулган нээхээс өмнө түүнийг хуулийн байгууллагаас саатуулж, ял оноосон билээ.

Тодруулбал, түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгасан юм.

Үүгээр анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулсан. Харин нэгдүгээр сарын 15-ны өдөр Улсын дээд шүүхээр тус хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Ингэснээр тэрээр хорих ангиас суллагдах нөхцөл бүрдсэн бөгөөд ийн өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авлаа.

Сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон эрхмийн бүрэн эрхийг зөрчиж, шууд саатуулан ял оноосон явдал олон талаар хэлэлцэгдэж байв. Ямартай ч одоо суллагдсан Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганы хаврын чуулганаар тангараг өргөж, гишүүний эрх, үүргээ жинхэнээсээ эдэлж эхлэх нөхцөл бүрдэж байна.

УИХ-ын чуулган гуравдугаар сарын 15-нд нээх бөгөөд намрын чуулганы туршид эзгүй байсан Ж.Эрдэнэбатын суудал, кноп “амь” орох нь.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-03-04 13:27

Хэдхэн сар монголын засгийг барихдаа хувийн шун�##�даа хөтлөгдөж цаашаа харсан хүний сэтгэлээр монгол улс монголын ард түмэнд таагүй үйлдэл хийсэн нь хуулиар батлагдсан үнэн байхад одоо ямар нүүрээрээ УИХ-д буцаж орох юм бэ. Чамд жудаг байна уу

Зочин
Зочин
2021-03-04 13:32

Ёооё хэлэх ч муу үг �##�га даа. Авилг�##�ын сүлжээ монголыг а�##�зны тор адил бүрхжээ. Адгийн луйварчин шүү дээ.

Зочин
Зочин
2021-03-04 14:15

үгүй тэгээд сэлэнгэд нэг гишүүн илүү сууд�##�д суухуу

Зочин
Зочин
2021-03-04 14:28

Блоимоор юм аа. Хэлэх ч үг �##�га. УИХ-ын босго өндөр байж байж төрийн нэр хүнд өснө шүү дээ. Ямар нэгэн хэрэгт холбогдож, цагдаа шүүхээр ш�##�гагдсан л бол нэр дэвших эрхгүй байх хэрэгтэй шүү дээ. Энэ бол арай дэндсэн луйвар юм даа. Эрх баригчид өөрсөддөө тааруулж хууль хийхээ боливол яаса юм бэ?

Zochin
Zochin
2021-03-04 14:51

Ashgui dee

bat
bat
2021-03-04 17:18

huder sumiin altnii nuuts uurhai tegeed yu bolov oo.erdenebat.otgonbaataraaa.

Уншигч
Уншигч
2021-03-04 17:52

Зөв, дэмжиж байна

Зочин
Зочин
2021-03-04 18:38

Зөв дэмжиж байна

Иргэн
Иргэн
2021-03-04 21:49

Арай даварцан байна энэ оюунэрдэнэ суллуулсан юм байхдаа оюунэрдэнэ чи ингэж худлаа шударга царайлаад яах улайм цайм хэрэг хийсэн хунийг ингээд УИХд суулгачих юм уу
Наадах чинь Дубайн гэрээнд ч оролцсон нэмж Ял эдлэх

Иргэн
Иргэн
2021-03-05 09:32

Ашгүй дээ. Зөв хүн шүү. Дэндүү хэлмэгдчихлээ.

Зочин
Зочин
2021-03-05 16:13

Болж дээ .Энэ сайхан з�##�ууг заав�##� шоронд хийх ямар хэрэг бна. Нэг ч гэсэн хүн аз жарг�##�тай амьдраг л дээ. Битгий хар хор цац.

Зочин
Зочин
2021-03-05 21:15

ЗА ЯАМАЙ ДАА!!!

Зочин
Зочин
2021-03-05 21:16

ГЭМГҮЙ НЬ ШИЙТГҮҮЛЖ ГЭМТЭН НЬ ЗҮГЭЭР ЯВДАГ ЦАГ ӨНГӨРӨХ БАЙЛГҮЙ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button