НИЙГЭМНИЙСЛЭЛ

Д.Сумъяабазар: Монголын үрсийг өлгийдөн авч, өсгөж бойжуулсан эхчүүдийн гавьяаг үнэлж баршгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар МАН-ын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны үе үеийн удирдлага, ахмадууд, гишүүд, дэмжигчид, ээжүүд, эмэгтэйчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Монгол Улсын 21 аймаг 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүрэг 171 хороо 1700 хэсэг дээр ажиллаж байгаа эмэгтэйчүүд та бүхэндээ түүхт МАН-ын 100 жилийн ой болон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе.

Нэгэн зууны түүхийг бичсэн эрхэмсэг, ээж эмэгтэйчүүд та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. МАН-ын нэгэн зуунаар тоологдох түүхэн хөгжлийн шат, алхам бүрд, түүний дотор Ардын хувьсгал, анхдугаар Үндсэн хуулиа баталснаас өнөөгийн шинэ эрин үетэй золгох хүртэл улс орны ачааны хүндийг үүрэлцэж мөр зэрэгцэн зүтгэхийн зэрэгцээ Монголын үрсийг өлгийдөн авч, өсгөн бойжуулсан эмэгтэйчүүдийн гавьяаг бид үнэлж баршгүй.

Тиймээс эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт манлайлан зүтгэж ирсэн эмэгтэйчүүд маань хөдөлмөрийн үр шимээ үзэж, Монгол Улсын алдар хүндтэй баатрууд ар араасаа төрөн гарсаар байна. Монголын эмэгтэйчүүдийн ажил үйлс нар мэт мандан бадраг, Монголын үрс маш олон болтугай” хэмээлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. өлгийдөн авч өсгөн бойжуулсан ……ямар гээчийн уран хэллэг гоё магта#### вэ ? тэгээд хэн тээж төрүүлсэн хэрэг вэ…өлгийдөж авахаас илүү тээж төрүүлсэн ээжийг минь юу бодоод дурсахгүй байгаа хэрэг вэ…энэ аягүй бол Дагваа арслан төрүүлж, ээж нь өлгийдөж авсан гэж боддог юм биш биз …төрийн том хүн хэлэх үгээ цэгнэж бай….

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button