ДЭЛХИЙНИЙГЭМ

Чөтгөр зайлуулах нэрээр найман настай охиныг зодож амийг нь хөнөөжээ

Өнгөрөгч амралтын өдөр Шри Ланка улсын нийслэл, Коломбо хотоос зүүн хойд зүгт 40 км-ийн зайд орших Делгода хэмээх жижиг хотод нэгэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, найман охиных нь биед муу ёрын сүнс шүглэсэн хэмээн итгэсэн эцэг эх нь ёслол үйлдүүлсэн байна. Улмаар охин ёслолын үеэр олсон зодуурын гэмтлээсээ болж амиа алдсан аж. Ёслолыг үйлдсэн гэх хоёр эмэгтэйг цагдан хорьжээ.

"Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Аджит Роханагийн хэлэхдээ: "Хохирогчийн ээж охиноо чөтгөрт автсан гэж итгэж, муу ёрын сүнсийг зайлуулна гэсэн эмэгтэйн гэрт хүргэж өгсөн. Тухайн эмэгтэй охины биеийг тосолж, таягаар зодсон нь тогтоогдсон. Охин ухаангүй болж эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ХАХАХАХАХАХАХА
ХАХАХАХАХАХАХА
2021-03-05 08:53

Монголд ч гэсэн өөрийгөө бөө гэж эхнэрээ зодож дараа нь онгод ингэчлээ мингэчлээ гэдэг байсан.

Холбоотой мэдээ

Back to top button