НИЙГЭМ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг өнөөдөр тодруулна

Өнөөдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, Ерөнхий захирлаа сонгоно. Ингэхдээ нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулах юм байна.

Үүний өмнө арванхоёрдугаар сарын 21-нд Н.Дэмбэрэлийг томилсон ч удалгүй 2021 он гараад чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл нэгдүгээр сарын 19-нээс хойш МҮОНРТ албан ёсоор Ерөнхий захиралгүй байгаа юм.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад Б.Ууганбаяр, А.Бүрэнбаатар, Г.Баярхүү, Р.Гандиймаа, М.Амарбаяр, Г.Гэрэл, Э.Дагиймаа, Н.Болормаа, Т.Бат-Оргил нар нэрээ дэвшүүлжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button