НИЙГЭМ

28 улсаас 8839 иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлжээ

Гадаад улс орнуудаас иргэдээ татан авах үйл ажиллагааны талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өчигдөр УОК-ын хурал дээр мэдээлэл танилцуулжээ.

Засгийн газраас Гадаад улс орнуудаас иргэдээ татан авах арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гадаадын 28 улсаас нийт 8839 иргэн эх орондоо ирэх хүсэлтийг ирүүлээд байгаа гэлээ.

Үүний ихэнх нь буюу 4521 нь БНСУ-д байгаа иргэд юм байна. Ирэх саруудад буюу гурав, дөрөвдүгээр сард чартер нислэгийн тоог нэмэгдүүлж сард 14 доошгүй удаа нисгэж, сард дунджаар 2000 гаруй иргэдийг татан авахаар төлөвлөж байгаа юм байна.

2020 онд гадаад улсад байгаа 941 иргэний өргөдөл, хүсэлтийн дагуу нислэгийн тийзний төлбөр, тусгаарлах байрны төлбөрийг хөнгөлөх хэлбэрээр нийтдээ 3.4 тэрбум төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлжээ. 2021 оны эхний хоёр сарын байдлаар 65 иргэнд 75 сая төгрөгийн тусламж үзүүлээд байгаа бол одоогоор ирүүлээд байгаа 39 иргэний хүсэлтийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button