Нийгмийн

Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиудад халдвар тархах магадлал 61 хувьтай гарчээ

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас боловсролын байгууллагуудад коронавируст халдвар тархах эрсдэлийн үнэлгээ хийлээ. Ингэхдээ Боловсрол, соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газартай хамтран эрсдлийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулсан байна.

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу 24 цэцэрлэг, 16 сургуульд эрсдэлийн үнэлгээг хийхэд:

  • сургуулийн орчинд халдвар тархах магадлал 61% ,
  • үр дагавар 54% буюу шар түвшинд дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Иймд эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах төлөвлөгөө боловсруулан зөвлөмж хүргүүлж, багш, ажилчдад мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд сургалт зохион байгуулж, заавар зөвлөмж өгч ажиллалаа гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button