Нийгмийн

Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны ажлын хэсгийн хурал боллоо

Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх Дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Уг хуралд ажлын хэсгийн ахлагч, Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, ажлын хэсгийн гишүүн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Б.Гандулам, тус хэлтсийн ахлах референт А.Наранцэцэг болон албаны бусад хүмүүс оролцов.

​Хурлын эхэнд ЖДҮГ-ын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа Жижиг, дунд үйлдвэрийн газрын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, санхүү, хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадваржуулах, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, жижиг, дунд үйлдвэрийн зах зээлийг өргөтгөх, борлуулалтад дэмжлэг үзүүлэх, ковидын нөхцөл байдлын улмаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх ажлын санал зэрэг асуудлаар мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн тус газраас дэлхийн 23 орны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санхүүгийн бүтэц, туршлагын талаар судалгаа хийснээ ажлын хэсэгт танилцууллаа.

​Танилцуулгын дараа дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ бодлогын чиглэлийн асуудлыг Жижиг, дунд үйлдвэрийн газар дээр зангидаж, нэгдсэн чиглэл өгөх, тухайн орон нутгийн хөгжилтэй уялдуулсан бодлого хэрэгжүүлэх, цаашид хийхээр төлөвлөсөн ажилдаа анхаарч ажиллах зэрэг санал хэлснээр дэд хорооны ажлын хэсгийн хурал өндөрлөсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button