НИЙГЭМ
“Голомт тодорхойгүй иргэд СХД-ийн 33, 35, 36-р хороо, СБД-ын хоёрдугаар хороонд байна”

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын тухай ээлжит мэдээллийг хийлээ. Өнөөдрийн /2021.03.05/ байдлаар нийслэл Улаанбаатарт 77 тохиолдол нэмэгдсэнээс 5-ынх нь эх уурхай тодорхойгүй, нэг том голомт үүсчээ.
Одоогоор нийслэл Улаанбаатар хот коронавирусийн халдварын идэвхтэй голомтын нэг хэвээр байна. Илэрсэн тохиолдлоос гадаадаас зөөвөрлөгдөөгүй аж. Нийт илэрсэн тохиолдлын 61 хүнд эхний шинжилгээгээр, 10 хүнд хоёр дахь шинжилгээгээр илэрчээ. Голомт тодорхойгүй таван хүн СХД-ийн 33, 35, 36-р хороо, СБД-ын 2-р хороонд байна. Нэг шинэ голомт бүртгэгдсэн ба түүний хавьтлуудыг тусгаарласан аж.