Нийгмийн

“Петровисийн шатахуун түгээх станцаас түлш аваад машин эвдэрлээ”

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос Хуурамч шатахуун ба үнийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тухайн мэдээллээр Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос:

“3-4 жилийн өмнөөс хуурамч шатахууны асуудлыг ярьж, тэмцэж эхэлсэн. Уг асуудлыг шийдэхийн тулд маш их зүйлийг хийсэн. Гэвч харамсалтай нь шийдвэрлэгдсэнгүй. Иргэд, олон нийт одоо ч хуурамч шатахуун хэрэглэж, хохирсоор байна. Ажлын хэсэг гарсан ч бодитой ажил хийхгүй, шийдвэр гарахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Онцгой албан татвартай холбоотой хуулийн төслийг өргөн барьсан. Хаврын чуулганаар хуурамч шатахууны асуудлыг дахин хэлэлцэнэ. Нефтийн бүтээгдэхүүнийг татвартай болговол, хуурамч шатахууны асуудал шийдэгдэнэ. Бидэнд хуурамч шатахуун хэрэглээд хохирсон иргэн н.Хонгор мэдээлэл өгнө” гэв.

Чанар, стандартын шаардлага хангаагүй түлш худалдан авснаар машинд ноцтой гэмтэл гарсан. Би хоёрдугаар сарын 2-р сарын сүүлээр Петровис компанийн Энх тайвны гүүрний орчим байрлах шатахуун түгээх станцаас банкиндаа дүүртэл шатахуун авсан. Ийнхүү 28, 29 км явсны дараа чек ассан. Уг асуудлаа Петровис компанийн байранд танилцуулахад маш бүдүүлэг харьцсан. Тэд өөрсдийн лабораторийн бичиг харуулаад миний өөрийн буруу мэтээр хандаж, хариуцлагаас зугатсан.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button