ЭДИЙН ЗАСАГ

“Туркоиз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирлыг огцруулжээ

“Туркоиз Рилл Ресурс” компаниас Гүйцэтгэх захирал Улф Кэлман нь гуравдугаар сарын 3-наас үүрэгт албан тушаалаасаа огцорч байгаа талаар мэдээлсэн байна. Тус компанийн ТУЗ-ийн гишүүд эл эрхмийг дахин Гүйцэтгэх захирлаар ажиллахыг дэмжээгүй тул ийн шийдвэрлэсэн байна.

Компанийн зүгээс энэ талаар албан мэдэгдэл гаргахдаа, Улф Кэлманыг сайн ажилласан, Оюу толгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөнд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн дурджээ. “Туркоиз Хилл Ресурс” нь “Оюу толгой” ХХК-ийн 64 хувийг эзэмшдэг билээ.

Дараагийн Гүйцэтгэх захирал сонгогдтол “Туркоиз Хилл Ресурс” компанийн санхүү хариуцсан захирал асан Стив Тубо түр үүрэг гүйцэтгэх юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button