ЭДИЙН ЗАСАГ

“ЭТТ” 2 их наяд төгрөгийн бонд гаргах хүсэлтээ хөрөнгийн биржид хүргүүлжээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК хоёр их наяд төгрөг хүртэлх хэмжээний төгрөгийн ба ам.долларын бонд гаргах хүсэлтээ Монголын Хөрөнгийн биржид хүргүүлсэн байна. Хүсэлтийг хөрөнгийн биржээс гадна Санхүүгийн зохицуулах хороо хянаж, зөвшөөрөл гаргасны дараа бондын арилжааны захиалга эхлэх юм.

Шинэ Засгийн газар эдийн засаг, эрүүл мэндээ сэргээх “10 их наядын төлөвлөгөө”-г танилцуулсан. Үүний 2 их наяд төгрөгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК дээр бонд гаргах замаар босгоно хэмээн мэдэгдээд буй.

Харин уг 2 их наяд төгрөгийг одоогоор стратегийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулах хэлбэрээр зарна гэдэг мэдээлэл байгаа юм. Бондын арилжаа эхэлж, төлөвлөсөн бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулалт хийснээр 2021-2025 онд 186.1 сая тонн нүүрс олборлож, 172.6 сая тонн нүүрс борлуулж, нийт 10,742.4 сая ам.долларын орлоготой, 3,664.4 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 2,479.9 сая ам.доллар төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

Ташрамд дурдахад, “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн жил нэг хүнд 12 мянга 400 төгрөгийн ноогдол ашиг ноогдохуйц хэмжээний бага ашигтай ажилласан. Иймд энэ жил ийм дүнгээр 1072 хувьцааны ноогдол ашиг хуваарилахын оронд төмөр зам, цахилгаан станцын мега төслүүд рүү хөрөнгө оруулахаар болсон билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button