Нийгмийн

Үс засуулбал өлзийтэй сайн

БИЛГИЙН ТООЛЛЫН 27 2021.03.10 / ЛХАГВА ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН ХОЁР ХАР УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулвал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх: 07.15-18.50

Барилдлага: Шүтэн барилдлага

Суудал: Уул

Аргын тооллын 3 сарын 10, Буд гараг. Билгийн тооллын 27, Яруу эгшигт одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 15 минутад мандан, 18 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button