НийгмийнНИЙГЭМ

Вакцины хоёрдугаар тунг хийлгэх хүртэл халдвар авахгүй байх хэрэгтэй

Өнөөдөр нийслэлийн найман дүүрэгт дархлаажуулалтын 46 цэг ажиллаж байгаа бөгөөд Хил хамгаалах ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль, худалдаа, үйлчилгээний салбарын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж байна.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн гуравдугаар сургууль дээр тус дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд вакцинд хамрагдаж байгаа юм.Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн орлогч дарга Б.Баярмаа “Гуравдугаар сургуулийн цэг дээр 30 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Өнөөдөр зах, худалдааны долоон төвийн 800 гаруй хүнийг дархлаажуулалтад хамруулахаас 15:00 цагийн байдлаар 300 гаруй хүнийг хамруулсан. Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна.

Зарим иргэнд даралт ихсэх шинж тэмдэг илэрч байгаа. Тиймээс вакцинд хамрагдахаар ирэхдээ биеэ бэлдэж, даралт ихэсдэг бол даралтны эмээ ууж ирэхийг анхааруулж байна. Нэгдүгээр тунг хийлгээд дархлаа тогтохгүй. Дараагийн тунг хийлгэснээр дархлаа бүрэн тогтоно. Тиймээс хоёрдугаар тунг хийлгэх хүртэл халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, халдвар авахгүй байх хэрэгтэй” гэлээ.

Одоогоор вакцины сөрөг урвал үзүүлсэн тохиолдол гараагүй байна. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд хэлж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
вакцин хийлгэсэн мэдээллээ яаж авах вэ
вакцин хийлгэсэн мэдээллээ яаж авах вэ
2021-04-25 16:45

вакцин хийлгэсэн мэдээллээ яаж авах вэ

Холбоотой мэдээ

Back to top button