Багш нар коронавирусийн вакцинд хамрагдаж эхэллээ
Монгол Улсад COVID-19 цар тахлын эсрэг дархлаажуулалт 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхэлсэн. Энэ хүрээнд боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид вакцинжуулалтад хамрагдаж эхэллээ.
Нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус сургуулийн нийт 34,615 багш, ажилтан вакцинжуулалтад хамрагдана. Үүнд:
Баянгол дүүрэг 5405
Баянзүрх дүүрэг 8189
Багануур дүүрэг 823
Багахангай дүүрэг 102
Налайх дүүрэг 995
Сонгинохайрхан 6,128
Сүхбаатар дүүрэг 4674
Хан-Уул дүүрэг 5080
Чингэлтэй дүүрэг 3219 багш, ажилтныг дархлаажуулна.
УОК-ын шийдвэрийн дагуу зарим сургууль, Эрүүл мэндийн төвүүд зэрэг нийт 18 цэгээр вакцинжуулалт хийж байна.
Боловсролын байгууллагын багш, ажилтнууд 2-3 хоногийн хугацаанд вакцинжуулалтад бүрэн хамрагдах юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлж байгаагаар вакцины эхний тунг хийлгэсний дараа 62, хоёр дахь тунгийн дараа 94 хувийн дархлаа тогтдог байна.
Вакцин хийлгэсний дараа хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй. Эдгээр шинж тэмдэг 1-2 хоногоос олон хоног үргэлжилбэл эмчид хандах, 119 дугаарт хандах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд зөвлөлөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамрагдана гэж яг яахыг хэлж байна