НИЙГЭМ

Цаа бугын тоо толгой жилд 160-170-аар өсөж байна

Цаа буга нь 1996 оны тооллогоор 200-400 орчим байсан тул “Улаан ном”-д оруулсан. Харин Монгол орны цаа бугын тоо толгой жил ирэх тусам өссөөр байна. 2018 оны эцсийн тооллогоор 2349-д хүрчээ.

Жилд 150-220 хугаш (цаа бугын төл) мэндэлдэг ч 30 шахам хувь нь чоно, нохойнд бариулж энддэг гэнэ. Иймд жилд цаа буга 160-170 аар өсөж байгаа аж.

Цаа бугын тоо өсөж байгаа талаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг дарга Ч.Давааням хэлэхдээ “2013 онд ерөнхийлөгч зарлиг гаргаж, насанд хүрсэн цаатан иргэдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх, 18-аас доош насныханд 50 хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгөн тэтгэмж олгох болгох. Үүнтэй холбоотойгоор нутгийн иргэдийн амьжиргааны түвшин дээшилж, цаа бугыг хүнсэнд хэрэглэх нь багассан. Урьд нь нэг цаатан өрх жилд 2-3 цаа буга хүнсэндээ хэрэглэдэг байсан бол тэтгэмж олгосноос хойш нэгийг л идэж байна. Мөн Засгийн газар болон олон улсын малын эрүүл мэндийн байгууллагынхан цаа бугын эмчилгээнд анхаарч, вакцинжуулдаг болсон нь өсөхөд нөлөөлсөн” хэмээсэн.  

Б.АМАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button