НИЙГЭМУЛС ТӨР

Т.Энхсайхан: Олон овоотын ордыг худалдах ажлыг Ц.Нямдорж, Г.Алтан нар хуйвалдан хийж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар иргэд өнөөдөр /2019.08.08/ мэдээлэл хийж, жагсаж байна.

Т.Энхсайхан: Олон овоотын ордыг хятадуудад  тодорхой хувийг нь худалдах ажлыг Ц.Нямдорж, Г.Алтан нар хуйвалдан хийж байна, түүнээс гадна хөөн хэлэлцэх хугацааг засаж, авлигачдыг хэргээс мултрах гэсэн оролдлого хийж байгаа нь хэрээс хэтэрч байгаа учраас огцорч, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийг яаралтай өөрчлөхийг шаардаж байна.

Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор хууль зассанаар Монголын бүх авлигачид, албан тушаалтнуудыг хэргээс мултарч байна. Хөөн хэлэлцэх хугацааг зассан ч хууль буцааж хэрэгжих, буцаан хэрэглэгдэх боломжгүй. Гэхдээ олон улсын жишигт хуулийг буцаан хэрэглэх боломж байдаг. Тиймээс энэ боломжийг ашиглах хэрэгтэй байна.

Мөн Ц.Нямдорж сайдын хэрэглэж байсан 570 машины асуудлыг хөөгөөд байсан чинь түүний хүү Н.Анхбаяр өөрийн сүлжээгээр оруулж ирсэн. Мөн тэр хүн нь түүний даалгавраар 90 кг хар тамхийг зөөвөрлөж, Германы шоронд ял эдэлж байгаа гэх баримт бидэнд олдсон. Бид энэ талаар баримтыг илүү дэлгэрэнгүй болгож, удахгүй та бүхэнд мэдээлнэ” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button