НИЙГЭМ

Монгол Улс дархлаажуулалтаараа 190 гаруй улсаас 13-т жагсаж байна

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайн мэдээллээр яамны хэвлэл хариуцсан ажилтан Б.Ууганбаяр:

“Монгол Улс дархлаажуулалтаараа дэлхийн 190 гаруй улсаас 13-т жагсаж байна. Энэ нь дээгүүр үзүүлэлтүүдийн нэг юм. Тиймээс бид чамгүй ажиллаж байгааг харуулж байна. Монгол Улсын засгийн газар долдугаар сарын 1-н гэхэд нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна, тавдугаар сарын 1-н гэхэд Улаанбаатар хотынхоо 1.1 сая иргэнийг вакцинжуулна гэсэн зорилт тавин ажиллаж байна. Өнөөдрөөс дархлаажуулалтыг эрчимжүүлж, цэгийн тоо нэмэгдүүлэх зохицуулалтууд хийгдэж эхэлсэн. 100 хүн тутмын вакцины хамрагдалт Монгол Улс 9.49 буюу өндөр үзүүлэлттэй байна. Энэ нь нийт хүн амынхаа 9.4 хувийг дархлаажуулсан гэсэн үг юм” гэв.

ШУУД ҮЗЭХ:

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Хүн ам цөөтэй тулдаа л хэдхэн хүнд вакцин хийхэд л харьцангуй өндөр хувь гарсан. Үүнийг битгий өөрсдийгөө мундаг сайн ажиллаж байна гэж худлаа дөвийлгөөд бай. 30н сая хүнтэй байсан бол өдөрт хэдэн арван мянган х####двар илрээд б####рах байсан. Хүн ам цөөтэйдөө л өдий зэрэгтэй байгаад баярла УОК Самарсайхаан.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button