ЭРҮҮЛ МЭНД

Э.Тэмүүлэн: Хөл хорьж, вакцинжуулалтаа хурдасгахгүй бол ковидгүй зун болохгүй

Коронавирусийн халдвар өдөрт 600-800 бүртгэгдэх болов. Энэ тоо цаашид ч өсөж, долоо хоногийн дараа гэхэд өдөрт 1000-аас дээш бүртгэгдэх магадлал өндөр байгааг мэргэжлийн хүмүүс ярьж байна. Бид энэ асуудлаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэнгээс тодруулсан юм. Тэрбээр,

“Энэ байдлаар хөл хорио  тавихгүй бол халдварын тоо 1000 байтугай цаашаа нэмэгдэх хандлага байна. Вирусийн халдвар амьсгалын, агаар дуслын замаар халдаж байна. Геометрийн прогрессоор тархаж байна. Долоо хоногийн дараа гэхэд нэг өдөрт илрэх халдварын тоо 1000 хүрэх нь тодорхой болж байна.

Бидний хамгийн гол, халдвараас сэргийлэх, эдийн засгаа сэргээх, хүн амаа өвчлүүлэхгүй, өвчнөө хүндрүүлэхгүй байх, цөөн хүнээ алдах арга бол вакцин. Үүнийг үр дүнтэй явуулахын тулд хажуугаар нь халдварын тархалтаа хумьж байж үр дүнтэй болох ёстой. Гэтэл хурдацтай өсөж байгаа халдварыг хумихгүйгээр амжилтад хүрэхгүй. Байдал улам хүндэрнэ. Шинээр илэрч байгаа халдвараасаа вакцинжуулах хурд 5-6 дахин хурдтай байж байж үр  нөлөөтэй байна.

Бид хөл хорих саналаа тогтмол, байнга тавьж ирсэн. Хэдэн сарын өмнөөс л хэлсэн. Тэр эрсдлүүд нь амьдралд биелэлээ олоод байна. Бид цар тахлын цаана аль болох цөөн хүнээ алдах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газраас олон зүйлийг тэнцвэржүүлэх хэрэгтэй байдаг байх л даа. Одоогийн нөхцөл байдлаас харахад эрүүл мэнд хэцүү боллоо, дагаад эдийн засаг нь ч хүндрэх нөхцөл байдал харагдаж байна.

Бид вакцинжуулалтаа идэвхтэй сайн хийж, хажуугаар нь халдварын тархалтаа хумьж чадвал харьцангуй ковид багатай, санаа амар зун байж болох магадлалтай. Гэхдээ энэ байдлаараа эрүүл мэндийн салбарынхнаа туульдуулчихвал хэцүү. Хажуугаар нь янз бүрийн мутацид орсон вирусууд гарч байна. АНУ гэхэд иргэдээ эрчимтэй вакцинжуулж байгаа ч зарим мужууд хөл хориогоо тавьснаас болж халдвар нэмэгдэж байна. Хэдий вакцинжуулалт хийгдэж байгаа ч маскгүй, халдвар хамгааллын дэглэмээ барихгүй  явна гэсэн үг биш юм гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

17 Сэтгэгдэл

  1. ene zaluu zov yarj bna. oyunerdene hariutslga huleej, hurelsuh butsaj said boloh heregtei bna. eksport baihgui, ediin zasgaa alj bna. ovchingoo barij chadhgui hun uhuulj bna.

  2. Эрүүл мэнд чух#### гэж шаагаад хориод байсан барьсан нь хаа байна. Өлсөж үхсэнээс ханиад хүрсэн нь дээрээ хө

  3. Зарим хүмүүсийн мэддэг нь л Геометрийн прогресс . Үүнээс өөр маш олон өсөлт буур####тын математик цуваа байдаг юм ш дээ.

  4. Ene baidlaarai engeed yavaad baival ! Buh niiteeree haldvar avch olon hun Bayrtai bolno shuu !
    Odoo udahgui udurt 1000 – myngaarai garval yaana asuudal bolno shuu !

  5. одоо я####тай ч билээ МАН-ын ЗГ-ын Ерөнхий сайд Оюунэрдэнэ гэгч Эрдэмтэн мэргэд. ЭМЯ. Эмч мэрэгжилтэнгүүдынхээ Зөвлөмж зөвлөгөө Анхааруулгыг хэлж сануулсаар байхад Үл ойшоож Эсэргүүцэж Х####дварыг Улс орон даяар тарааж Иргэд олноороо Эрүүл мэндээрээ Хохирч Амь насаа ####даад эхэлж байгаа энэ үед ч МАН-ч таг дуугүй ЕС-д Оюунэрдэнэ Харгис бодлогоо үргэлжлүүсээр

  6. САРЫН ДАРАА АРИФМЕТИКИЙН ПРОГРЕСООР ӨСӨХ НЬ ЭНЭ НЬ ЮУ ВЭ ГЭВЭЛ 8-Р САРЫН СҮҮЛЭЭР УЛААНБААТАРЫН ХАЛДВАР 90-С ДЭЭШ ХУВЬД ХҮРНЭ ГЭСЭН ҮГ. ЭМНЭЛГИЙН ГАДАА МАШИНТАЙГАА ХОНОЖ ООЧЕРЛОЖ ХҮНД ХҮМҮҮСЭЭ ЭМНЭЛГИЙН БАРАА ХАРУУЛАХ ХЭМЖЭЭНД ХҮРЭХ БАЙДАЛ ОДОО САРЫН ДАРАА Л ХАРАГДАЖ ЭХЛЭНЭ.. ХЯТАД ВАКЦИН ХАЛДВАРЫГ БУУРУУЛСАН ПРАКТИК ДЭЛХИЙД БАЙХГҮЙ БАЙГАА ШҮҮ.

  7. Ѳвдсѳн нь дээр үү, ѳлссѳн нь дээр үү. Амьд явсан нь дээр үү, ажилгүй байсан нь дээр үү. энэ сонголтын ѳмнѳ ирж дээ бид.

  8. Төрийн шийдвэрийг л дагна ш дээ.эцсийн дус#### цусаа дууст#### тэмцээд ЭМ ийнхэн нурахаар ухаан орох байлгүй дээ.одоо х####двар аваад мэдээгүй хүмүүс вакцин хийлгээд мутацид орж эхэлнэ. Өөрсдөө түрүүлж вакцинаа хийлгэчээд х####дварыг чөлөөтэй тавих нь хаанахын туршлага вэ?

  9. За одоо 1000 хүрэхийг хүлээгэд байгаа юм уу? УОК юугаа бодоод бга вэ? Дүлгэнэсэн Амарсайхан, Мулгуу Сумъяа хоёр одоо болио. Вакцинтай зэрэгцэн хөл хорьж байж х####двар хумигдана. Эрүүл мэндийн с####барынхан туйлдаж ун####аа. Эцэст нь хүмүүс л хохирно. ЭМЯ ний сан####ийг яар####тай хүлээж аваачээ. Ард түмэн ухамсраараа х####двараас хамга####на гэдэг бол ҮЛГЭР гэдгийг харж байгаа биз дээ.

  10. За одоо 1000 хүрэхийг хүлээгэд байгаа юм уу? УОК юугаа бодоод бга вэ? Дүлгэнэсэн Амарсайхан, Мулгуу Сумъяа хоёр одоо болио. Вакцинтай зэрэгцэн хөл хорьж байж х####двар хумигдана. Эрүүл мэндийн с####барынхан туйлдаж ун####аа. Эцэст нь хүмүүс л хохирно. ЭМЯ ний сан####ийг яар####тай хүлээж аваачээ. Ард түмэн ухамсраараа х####двараас хамга####на гэдэг бол ҮЛГЭР гэдгийг харж байгаа биз дээ.

  11. Эргүү ОЭ шоронд суухихэрэгтэй ш дээ, б####ай юм шиг энгийн горимд шилжүүлээп тавиад тууцан

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button