Нийгмийн

Дархан-Уулд халдварын 141 тохиолдол батлагдаж, хоёр хүний эх үүсвэр тодорхойгүй байна

Дархан-Уул аймагт сүүлийн 24 цагийн байдлаар 214 иргэнд PCR шинжилгээ хийхэд таван тохиолдол батлагдаж нийт 141 өвчлөл бүртгэгдээд байна. Батлагдсан таван тохиолдлын гурав нь тусгаарлах байрнаас бол хоёр нь эх үүсвэр тодорхойгүй иргэдээс гарсан. Өнөөдөр эмнэлгээс 17 хүн эдгэн гарч нийт 72 хүн эдгэсэн бол 68 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нэг хүний биеийн байдал хүнд, бусад нь тогтвортой хэвийн байна.

Цар тахлын үед эдийн засгийг дэмжих зорилгоор:

2020 оны НӨАТ-ын буцаан олголтыг 4.20 дотор иргэдэд олгохоор боллоо. Аймгийн хэмжээнд 2052 иргэн 1.2 тэрбум төгрөгийн буцаан олголтыг авна.

2020 онд төрийн худалдан авалт хийсэн иргэдийн төлбөрийг 4.30 дотор олгоно.

Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийг ажлын байраа хадгалж буй иргэдэд зориулж 5 хүртэлх сая төгрөгийн зээлийг 5.1 өдрөөс олгоно.

Вакцинжуулалтанд нийт 20834 иргэн хамрагдсан байна.Нийт ААНБ-уудын 90 хувь бүрэн хамрагдсан.

УБ хотод байгаа Дарханы иргэд 1-р тунгаа УБ хийлгэхийг анхаарна уу.

Хугацаат цэргийн албан хаагчдыг гэр бүлийнхэнтэй нь онлайн уулзалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна.

УОК шийдвэрийг харгалзан хөдөлгөөний хязгаарлалт хийх шийдвэр гаргаж 4.11 өдрөөс эхлэн мөрдөнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ХА ХА
ХА ХА
2021-04-08 16:44

Наад гарчигаас чинь юу гэж ойлгох уу? Хоногт 141 хүн х�##�двар авсан гэж ойлгосон боловч бодит байд�##� дээр 5 хүн байна. Одооны сэтгүүлч нэртэй хөгийн дуракуудыг яаана даа

Зочин
Зочин
2021-04-08 17:07

Гарчгаа аймаар өгөх юм ? 5 хүн л гээч дээ !

Зочин
Зочин
2021-04-08 17:08

Өөрөө суучихаад орчуулагч нь зогсоод нүүрний хамга�##��##�тгүй хэцүү харагдаж байна. Орчуулагчид зогсож ярих нь таатай байгаа бол дарга нь ч гэсэн босож зогсож байгаад ижил түвшинд байж ярь даа.

Холбоотой мэдээ

Back to top button