Л.Оюун-Эрдэнэ: Сүүлчийн хөл хорио байгаасай

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд С.Амарсайхан нар танилцууллаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эдийн засаг -6 орчим хувийг агшилттай. Төсөв 23 хувиар тасарсан үзүүлэлттэй байсан. Энэ тасралт багасаж байгаа. Эдийн засагт эхний сайн шинж тэмдэг гарч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор зах зээл дээр эргэх ёстой 8.9 орчим тэрбум төгрөг Төв банк дээр түгжигдсэн байдалтай байсан. Энэ бол Засгийн газрын мөнгө биш. Засгийн газраас хүүгийн зөрүүг л төлж байгаа юм. Энэ гурван хувийн зээл үр дүнгээ өгч байгаа гэсэн үг. Арилжааны банк өөрийн эх үүсвэрээ гаргаж байгаа болохоор тодорхой шалгуурыг тавьж байгаа. Монгол Улс сүүлийэн 30 жилийн хугацаанд арилжааны банкнаас гурван хувийн хүүтэй зээл авч байсан удаа байхгүй. Үүнийг буруу талаас нь улстөржүүлж байна.
Хөл хорио тавихгүй бол өөр санхүүжилтэд зарцуулах нь зүйтэй гэж тооцоолж байсан. Хэрэв эхний тун хийсэн вакцинжуулалт үр дүнгүй болоод ирвэл эдийн засгийн маш том цохилтод орно. Тиймээс Засгийн газар бүх аргаа хэрэглээд хөл хорио тогтоож, халдварыг хумихаар ажиллаж байна. Энэ сүүлчийн хөл хорио байх болтугай гэж маш их хүсэж байна” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗГ, УОК-ийн шийдвэрийг хатуу мөрдөж ажиллахаа с.амарсайхан өөрөөсөө эхэл
Gonshignuur gonshignoxoo bolio. Chi orond ni baisan bol yamar shiidver gargax baisan bol Amarsaixan xarin ch tulxtai toriin xun shuu Odoo xereldex bie biee uzen yadax ue bishee evtei l baixad bux yum butnee
Гэвч ө. Та хариуцлага гэдэг юмыг тооцож чадахгүй б�##�чир бацаан байна. Иргэний нисхийн дарга . Л. Бямбаа г солино гэсэн яасан????