Нийгмийн

Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилгын ажил 85 хувьтай байна

Азийн хөгжлийн банк, НЗДТГ-ын хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сэлбэ дэд төвийн 28 МВт хүчин чадал бүхий дулааны станцыг 2019 оноос барьж эхэлсэн. Тэгвэл тус станцын барилга, шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр долоо хоног бүрийн  бямба гарагт дулааны станц барих ажлын явцыг газар дээр нь шалгаж, хийсэн ажилтай нэг бүрчлэн танилцаж, асуудал байвал шийдвэрлэх, үүрэг даалгавар өгөх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа.

Мөн 2020 оны тавдугаар сарын 17-ноос Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын Сэлбэ дэд төвийн Ашиглалтын өмнөх захиргааны долоон хүний бүрэлдэхүүнтэй хяналтын инженерүүд барилга угсралтын ажилд хяналт тавьж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button