Ш.Лхачинжав: Өргөсөн тангарагаасаа няцаж, хүний аминд хүрээд зугтсанд харамсаж байна

Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон хэрэг гараад байна.
Энэ асуудлаар Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав мэдээлэл өглөө.
Тэрбээр “Дээрх хэргийг шалгахаар ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг шөнийн 03.30 цагт Улаанбаатараас нисдэг тэргээр хөдөлгөөн үйлдэж, газар дээр нь шуурхай очин, одоогийн байдлаар аймгийн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид мөрөөр нь мөрдөн ажиллаж байна.
Харуулын дарга, ахлах ахлагч Г нь хилийн харуулд дөрвөн хугацаат цэргийн алба хаагчийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр дээрх хоёр хугацаат цэргийн алба хаагчид хилийн манаанаас харуулын байрлалд эргэн ирээд харуулын даргыг буудан хороогоод оргосон байна.
Хилийн харуулд хамт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Д, Т нар хилийн салбарын зүгт зугтаж, энэ хэргийн талаар мэдээлсэн байна. Оргосон байлдагч Х, М нар нь айлын мотоцикль дээрэмдэн унан зугтаж яваа бөгөөд цагдаа, тагнуул, Хил хамгаалах байгууллагаас томилогдсон бүлэг дээрх хугацаат цэргийн алба хаагчдыг мөрөөр нь мөрдөж байна.
Өнгөрсөн аравдугаар сард татагдсан цэргүүд. Үлдсэн хоёр цэрэг нь бидэнд мэдээлэл өгсөн. Тэдний мэдээллээр харуулын дарга нь ямар нэг дарамт шахалт үзүүлээгүй. Харин ч харилцаа сайтай хүн байсан гэж яриад байна. Цаашид бодит үнэнийг хууль хяналтын байгууллагынхан тогтоохоор ажиллаж байна. Ар гэрт нь холбогдож хэлсэн. Хамтран ажиллаж байна.
Тэд шөнөжин зугтаад өглөө 07:00 цагийн үед хилээс 15 км-т байдаг М гэдэг айлд орж тухайн айлаас мотоцикл, боов боорцог аваад явсан байна. Ингээд цаашаа 50 орчим км яваад мотоциклийн бензин дуусаад ой руу орсон мөр байна” гэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯМАР ОЙ
УИХ гишүүд төрийн албан хаагчид тангарагаасаа няцаж зөрчиж болно харин цэрэг болохгүй
Дарамт битгий арьсаа хамгаалаад бай новшнуудаа. Зүгээр хүн хүн алах уу эргүү минь
Урвасан бол бүх насаар нь хорих биз
Лхачинжав гуай битгий олон юм хуцаад бай. Тэр 2 хүүхэд амь насаа л хамгаалаа биз. Өөрсдөө зодуулж алуулах ёстой юу тээ. Тэгээд 5н жилийн ахлагчийн цалин ар гэрт нь өгөхүү? Дарга нь цэрэг зодохоор болдог, цэрэг нь амиа хамгаалахаар эх орноосоо урвасан болчихуу?
Чухам үнэнийг 2 цэрэг өөрсдөө л хэлнэ шүү!!!
Цэргүүд тийм амар няцахгүй байх. Сүүлийн үед Монголын арми дампуурлын ирмэгт ирсэн нь харагдаад байгаа юм биш үү. Олон аавын хүгийн халуун амийг бүрэлгэлээ шүү дээ. Тэвчээр савнаасаа халина гэдэг байх аа. Алба хаах гээд ирэхээр Хал цэргүүдийн "дэглэлт", ангийн албан тушаалтан, офицерүүдийн дарамтад байнга өртөөд байвал хэн дуртай байх вэ??? Цэргийн ангийн офицерүүд хэдэн "атаман" цэрэгт л хамаг ажлаа даатгачихаад өөрсдөө "аж амьдрал, ар гэр, жаргал зугаа л" эргүүлж явдаг хандлагатай байдаг гэх юм байна лээ. Армид цэрэг хүн маш их сахилга баттай, тэвчээр хатуужилтай болж, амьдралын хатуу хүтүү, нарийн ширийнийг ойлгосон, зохицуулах чадвартай, бие бялдрын хувьд" задарч", янз бүрийн дасгал хөдөлгөөний чадварлаг хийхэд суралцан, байлдааны зэвсэг техникийг бүрэн эзэмшсэн, сэтгэл зүйн хатуу "булчин" сууж, гадаад дотоодын дайсан, хорлон сүйтгэх үйл ажиллагаа зэргээс Эх орон, газар нутгаа, ард түмнээ хамгаалахад амь биеэ зориулах бэлтгэлтэй, монгол ёс суртахуунд суралцсан гэх мэтээр Өв тэгш хүмүүжилтэй болох бус уу??? Хэрэв цэргийн анги нэгтгэл бүрт үнэхээр аавын хөвгүүдийг сургаж чаддагсан бол ийм олон цочирдом гэмт хэргүүд ар араасаа гараад байх уу??? Монголын армийг өөрчлөх Цаг болсон бус уу, Ухаантнууд аа!!!
Хилийн манааны ачаалалыг хилд алба хаасан хугацааны цэргүүд л хэлнэ.халагдсан цэргүүд бүр их юм ярина.сэтгүүлчид минь санаа ав даа.офицер ахлагч нар бол өөрийгөө оторлосон өт хорхойнууд.
Daramt shahaltaas bolj bgaa shvvdee.Vlger yrij ugdug nom Unshij ugdug sn hvniig hvn buudah uu!!!!’!!!!!!!!.Harinch vheh geed hewtej bhadni tuslaad guih bh.Uuriinhuu hvselt eer tseregt ywsan hvvhed.Yagaad hvn alah bolow????? Hudlaa yrij uursdiiguu umuuruhuu bolij vz.Hargislalaas hargislal vvsdegiig Dana.Hairaas hair vvsdegiig sana!!!!!!!!!
Говьд Заган ой бдаг юм аа хө