Нийгмийн

Нийтийн байранд гал гарч, хоёр хүн түлэгджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Эмнэлгийн 6 дугаар гудамжинд нийтийн байр шатаж хоёр хүн түлэгджээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 15:48 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 15:54 цагт очжээ.

Тодруулбал, 30х10 метрийн хэмжээтэй нийтийн байранд иргэн Д-ийн 3х4 метрийн хэмжээтэй өрөөний таазны хэсэг шатаж иргэд унтраасан байсныг шалгаад буцсан байна. Тус гал түймэрт 55 настай эмэгтэй иргэн Д-ийн цээж, 2 гар, хоолой, нүүрний баруун хэсэг, 30 настай эмэгтэй С-ийн нүүрний баруун хэсэг тосонд түлэгдсэн байсныг НЯТТ-ийн эмчид хүлээлгэн өгчээ.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button