НИЙГЭМ

Машинаа ухрааж байхдаа бага насны хүүхдийг дайрч, амийг нь хөнөөжээ

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас Улаанбаатарт гурван хүн гэмтэж, орон нутагт нэг хүүхдийн амь нас хохирсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тодруулбал:

“Өчигдөр /2021.04.15/ Сэлэнгэ аймагт бага оврын ачааны машины жолооч хашаан дотроо хөдөлгөөн эхлэхээр ухрах үедээ бага насны хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон харамсалтай осол гарсан” гэв.

Жолооч тээврийн хэрэгслийг хөдөлгөхөөс өмнө ард нь хүүхэд байгаа эсэхийг сайтар нягталсны дараа явж байхыг сануулж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button