ДЭЛХИЙ

Өмнөд Солонгос болон Япон улс гадаад худалдааны “цагаан жагсаалт”-аасаа нэгнийгээ хаслаа

Японы засгийн газар энэ сарын эхээр Өмнөд Солонгосыг мөн импортын онцгой эрхтэй орнуудын жагсаалтаасаа хассан. Тэгвэл өнөөдөр Өмнөд Солонгосын засгийн газар Япон улсыг гадаад худалдааны давуу эрхтэй орнуудын жагсаалтаас хасах болсноо мэдэгдлээ.

Ингэснээр Япон улс руу бараа бүтээгдэхүүн экспортлох бүртээ Өмнөд Солонгосын компаниуд засгийн газраасаа зөвшөөрөл авах ёстой болж байна.

Мөн уг шийдвэрийг хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө 20 хоногийн турш олон нийтээс санал авдаг журамтай. Иймд журам ёсоор есдүгээр сараас хэрэгжиж эхлэх төлөвтэй байгаа аж.

Түүнчлэн энэ хугацаанд Сөүлийн эрх баригчид Японы талаас гарсан ямар ч саналыг нээлттэй хүлээн авна гэдгээ мөн мэдэгдсэн байна.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Ordering Alli Online Wirkung Von Viagra Nebenwirkungen [url=http://tadalaf20mg.com]generic cialis canada[/url] isotretinoin 10mg skin health What Does Amoxicillin Look Like Will High Single Dose Amoxicillin Chlamydia

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button