УЛС ТӨР

Монгол хүний ухамсар 50,000 төгрөгийн үнэтэй

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажлаа аваад эхний 100 хоногт багтаан нийт иргэдээ коронавируст халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунд хамруулна гэж зорьсон. Гэвч вакцины татан авалт төлөвлөөгүй шалтгаанаар хойшилсноор идэвхтэй явагдаж байсан дархлаажуулалтын үйл явц саатсан.

Одоо хангалттай хэмжээний Веросэлл вакцин байгаа тул иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг Засгийн газраас уриалж байгаа юм. Гэвч эхний удаад менежмэнтийн алдаанаас үүдсэн саатал энэ удаа иргэдийн ухамсар, хандлагаас шалтгаалж болзошгүй нөхцөл байдал үүссэн.

Юу гэвэл, өдрөөс өдөрт вакцин хийлгэж буй иргэдийн тоо буурсаар байгаа юм. Өчигдрийн тухайд 75 мянган хүнд вакцин хийхээр төлөвлөж, нөөцөө бэлдээд байсан ч дөнгөж 43 мянга орчим хүн хамрагджээ.

Үүн дээр иргэдийн нийгмийнхээ өмнө хүлээсэн үүрэг болон хувь хүний ухамсрын асуудал сөхөгдөж буй. Хэдийгээр вакцин хийлгэх эсэх нь хувь иргэний сонголт боловч сүлжээний бүтээгдэхүүн туршиж хэрэглэх дуртай мөртлөө дэлхийн тэргүүлэх эрдэмтдийн бүтээсэн вакциныг хийлгүүлэхээс татгалзах нь хэр зохистой вэ. Өдөрт 1000 гаруй халдвар тогтмол бүртгэгдсээр, хөл хорион дор ААН-үүд сөхөрсөөр байхад энэ нь хэр зүйтэй үйлдэл вэ гэдгийг бодолцох хэрэгтэй болж байгаа юм.

Гэсэн ч эцсийн дүндээ бид хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн Ардчилсан тогтолцоог хөгжүүлэхээр хичээж буй ард түмэн. Харин Засгийн газар өнөөдөр хуралдаж, вакцин хийлгэхгүй байгаа иргэдийг албадна гэдгээ шууд зарлав.

Өөрөөр хэлбэл вакцинаа хийлгэхгүй байвал улсаас авдаг хадгаламж, хүнсний талоныг нь өгөхгүй, тодохой хугацаанд хойшлуулна гэдэг утгатай мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан хийв. Эсрэгээрээ вакцины хоёр тундаа гүйцэд хамрагдсан иргэдийг 50,000 төгрөг бэлнээр өгч, урамшуулна гэлээ.

Нэг үгээр иргэдийн ухамсрыг 50,000 мянган төгрөгөөр үнэлэв. 50,000 мянган төгрөг бэлнээр авахын төлөө ард иргэд эргэлзээ бодлоо тайлж, залхуу хойрго зангаа дийлж, вакциндаа хамрагдана гэж Засгийн газар тооцжээ.

Монгол хүний ухамсарт тариф тогтлоо.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 5, 2021 15:15

зөв ухамсаргүй хандв�##� хариуцлагаа тооцох хэрэгтэй

Зочин
Зочин
5 сар 5, 2021 15:17

Битгий улин хуцаад бай хшний эрх шудрага ес м�##� минь тэнэг сэтгүүлч нэртэй элий б�##�ай юм бичсэн м�##�аас дор ухаантай м�##� сэтгүүлч вэ бичиж бгаа зүйлээ бодож бич м�##�аа

Зочин
Зочин
5 сар 5, 2021 15:42

Засгаас бүх л арга хэмжээ авч байна. Энэ нийгмийн хариуцлагаа ойлгож.хэн нэгэнд өвчин х�##�даахгүйн тулд үүргээ биелүүлсний төлөө өгч байгаа мөнгө. Би ч баярлаж байна . 50000 төгрөгөө зөв зүйлд зарцуулна. Учир нь төсвийн мөнгө шүүдээ.

Нисдэггүй нисэгч
Нисдэггүй нисэгч
5 сар 5, 2021 16:03

Харин ч овоо үнэлжээ энэ засаг

Зочин
Зочин
5 сар 5, 2021 16:04

Хувь хүний эрх нийтийн эрх ашгаар хязгаарлагдах ёстой. Мөнгө авч вакцин хийлгүүлнэ гэдэг дэндүү даварчихсан хэрэг. Төр, засаг ч юм бүр дээр гуйж аргаддагаа болих хэрэгтэй. Харин ч вакцин хийх хугацаагаа зарлаад хугацаандаа хамрагдаагүйг �##�бадан вакцинжуулж вакцины үнийг нь гаргуулан авах хэрэгтэй. Зүгээр байж байгаад мөнгө авах гэсэн нэхсэн иргэдтэй улс боллоо. Үүнд засаг ч буруутай. Наад завхарсан шийдвэрээ цуцлах хэрэгтэй

Зочин
Зочин
5 сар 5, 2021 16:05

Хувь хүний эрх нийтийн эрх ашгаар хязгаарлагдах ёстой. Мөнгө авч вакцин хийлгүүлнэ гэдэг дэндүү даварчихсан хэрэг.Наад завхарсан шийдвэрээ цуцлах хэрэгтэй

Хүн
Хүн
5 сар 5, 2021 16:06

Дэлхийн зөндөөл орон 2 р тунгийн вакцинда хамрагдсан иргэдээ урамшуулж тусгай эрх олгож бна хөөе юумийг данда буруу болохгүй т�##�аас нь харж байхийн

Иргэн
Иргэн
5 сар 5, 2021 16:15

Мөнгө өгөхгүй ч байсан яадаг юмб. Үүнийг бичсэн сэтгүүлч шиг юмны ухамсар юун 50 000, 0 төгрөг ч хүрэхгүй. Охин хүргэн, тэрнийхээ 2 хүүхэдтэй амьдардаг, гэрээсээ гардаггүй хөгшин ковид туссаад хэвтсэн байна. Хүүхдүүдээсээ л авсан байгаа биз дээ. Ийм гай байгаа учраас л төр засаг аргаа барж байхад энэ сэтгүүлч нар дандаа тэнэг юм бичих юм.

Зочин
Зочин
5 сар 5, 2021 16:24

Аливаа юманд яахаараа дандаа сөрөг т�##�аас нь хандана вэ Дэлхийн улс орнуудад өрнөж буй үйл явдлуудыг үзэж хардаг уншдаг сонсдог байлгүй дээ Олон орон ингэж хандаж урамшуулж байгаам байна билээ Өөрт чинь чамл�##�ттай санагдаад ухамсарт чинь үнэлгээ тогтоогоод байна гэж бодож байв�##� авахаа л больчих л доо

zochin
zochin
5 сар 5, 2021 17:33

haha hujaa horoo shahuul shahuul

Зочин
Зочин
5 сар 5, 2021 18:48

oo tsaas avaarai

Зочин
Зочин
5 сар 5, 2021 20:52

Харин ч үнэтэй байна. 20к өгнө гэвэл юу ч хийнэ шүү, аягүй л бол. Бодит байд�##�.

Зочин
Зочин
5 сар 6, 2021 02:21

Өчүүхэн дотортой гэдгийн нь ойлгуулж гэгээрүүлэх �##�хам дэмжиж байна

Zochin
Zochin
5 сар 6, 2021 08:28

Orh bvrdee 700 ogoochee songuuli geed bvv tenegt 50 talhni monho hereggvi ee

Холбоотой мэдээ

Back to top button