Нийгмийн

“Дарханы ирээдүй” төсөл сурагчдад оюуны хөрөнгө оруулалт хийж байна

УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдиннямын санаачилгаар элсэлтийн ерөнхий шалгалт ойртож байгаатай холбогдуулан Дарханы ЕБС-ийн 12-р ангийн нийт сурагчдад зориулсан “Дарханы Ирээдүй” цахим төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд гурван өдрийн турш төгсөх ангийн 900 гаруй сурагчид болон  эцэг эхчүүдтэй цахим уулзалт хийжээ. Цахим уулзалтанд БШУЯ болон МУИС, ШУТИС, ХААИС, ХУИС, АШУИС-ын мэргэжилтнүүд оролцож, төгсөх ангийн сурагчдад чухал хэрэгцээтэй мэдээллүүдийг өглөө.  Тодруулбал, мэргэжил сонголт, тэтгэлэгт хөтөлбөрийн боломжууд, хувь хүний хөгжил, их дээд сургуулиудад элсэх журам, шаардлагын талаар илтгэл, мэдээлэл хийсэн юм.

Түүнчлэн  “Elab Education Academy”-тай хамтран Дархан -Уул аймгийн нийт 25 ЕБС-ийн 1247 сурагчдад математик, монгол хэл, хими, физик, нийгэм, англи хэл гэсэн зургаан үндсэн хичээлээрээ МУ-ын тэргүүлэх зэрэгтэй шилдэг багш нараас ЭЕШ-ын давтлагаа онлайнаар  авах  ажлыг амжилттай эхлүүлээд үргэлжилж байна. Зургадугаар сарын 28-ний өдрийг дуустал үргэлжлэх уг сургалтыг Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, АБГБ-ын байнгын хорооны дарга Б.Баттөмөр нар талархан дэмжиж, хамтран ажиллаж байна.

Ингэснээр хөл хорионы улмаас ЭЕШ-ын танхимын сургалтад хамрагдах боломжгүй байгаа сурагчид ЭЕШ-аа амжилттай өгч, хүссэн мэргэжлээрээ их, дээд сургуулиудад элсэн суралцах боломж бүрдэх юм. Төслийн санаачлагч УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хувьд Монголын ирээдүй болсон сурагчдынхаа оюун, боловсролд хөрөнгө оруулалт хийх “Дарханы ирээдүй” төслийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тэлмэн
Тэлмэн
2021-05-07 20:13

З�##�уу хүн өөр юм байнаа. Ёстой хэрэгтэй юм болсон хүүхэдтэйгээ оролцсон. бүх том сургуулиудын хүмүүс хэрэгтэй мэдээлэл өгсөн баярласан гэж

Холбоотой мэдээ

Back to top button