УЛС ТӨР

Г.Дамдинням: Дарханы замын шүдний өвчин болсон 2, 4-р багцын асуудал шийдэгдэх шатандаа орлоо

ДАРХАНЫ ЗАМЫН АЖИЛ АХИЦТАЙ ЯВЖ БАЙНА

Энэ хавраас эхлэн Дарханы замын бүтээн байгуулалтын ажил урагштай ахисаар байна. Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хувьд тангаргаа өргөсний маргаашнаас Дарханы замын асуудалд анхаарал тавьж араас нь хөөцөлдсөөр ирсэн. Энэ ч утгаараа албан ёсоор хөл хорио нээгдмэгц Ерөнхий сайдтай болон өөрийн биеэр хэд хэдэн удаа очиж ажлыг нь шалгаж, хяналт тавьсаар байгаа аж. Дарханы замын төсөл анх Азийн Хөгжлийн банк (АХБ) -ны санхүүжилттэй таван багц ажил хийгдэж байсан бол энэ хавраас эхлэн Европын сэргээн босголт банк (ЕБСХБ)-ны 120 сая ам.долларын санхүүжилттэйгээр хоёр эгнээ зам шинээр нэмж хийхээр болж, өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн шинэ таван багц ажил эхлээд харьцангуй эрчимтэй явж эхэлсэн.

Харин АХБ-ны таван багц ажлаас 2,4 гэсэн хоёр багц ажлыг авч, тендерт шалгарсан компанийн ажил урагшлахгүй байсныг УИХ-ын гишүүн Г.Дамдинням АХБ болон салбарын яаманд удаа дараалан шаардлага тавьж, гэрээг цуцлах хүртэл хэмжээнд асуудлыг шийдвэрлүүлж чаджээ. БНХАУ-ын "Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг Групп” гэх уг компани гэрээгээ цуцлахыг зөвшөөрсөн боловч нөхөн төлбөрийн зарга үүсгэснээр дараагийн компанийг сонгон шалгаруулахад багагүй хугацаа алдсаар байсан.

Харин таатай мэдээ дуулгахад, энэ асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг гарч, тухайн компанийн гүйцэтгэсэн ажлынх нь бодит хэмжилтийг хийн үнийг тооцож, хяналт үнэлгээ хийж эхэлжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас тодруулахад “Дарханчууд намайг замаа хурдан дуусгаарай гэсэн захиас даалгавартай сонгосон. ЕСБХБ-ны шинэ таван багц болон АХБ-ны гурван багцын ажил сайн, эрчтэй явж байгаа. Харин ажил нь зогссон, эдийн засагт маш их хор нөлөө учруулж, олон аймгийн ард иргэдийг хохироож байгаа АХБ-ны 2,4-р багцын асуудлыг шуурхай шийдэх хэрэгтэй байгаа. Анхнаасаа уг хоёр багц ажлыг хамтад нь тухайн үеийн ЗТЯ ямар ч туршлагагүй БНХАУ-ын "Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг Групп” гэдэг компанид өгсөн явдлыг шалгах ёстой. Харин одоо өөрсдөө ч юм хийдэггүй, өрөөлийг ч хийлгэдэггүй уг компанийн асуудал үндсэндээ шийдэгдэж байгааг дуулгахад таатай байна. Санхүүжүүлэгч АХБ, хяналтын “IST Sain consulting” болон гүйцэтгэгч "Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг Групп” компаниуд газар дээр нь хяналт үнэлгээ хийх ажлыг эхлүүлсэн. Үнэлгээ хийж дуусмагц 2,4-р багцын гэрээ нэг мөр цуцлагдаж дараагийн гүйцэтгэгч ажилдаа орох боломж нээгдэнэ. Сонгон шалгаруулалт нь болчихсон шийдвэр хүлээгдэж байгаа. Одоо өмнөх гэрээг цуцалж, туршлага, чадавхитай компанийг сонгон шалгаруулж яаралтай ажилд нь оруулах нь хамгийн чухал байна” гэсэн юм.

АХБ-ны 1,3,5-р багцын ажил л гэхэд долдугаар сарын нэгэн гэхэд хучилт нь дуусч, ашиглалтад орох төлөвлөгөөтэй шахуу ажиллаж байгаа аж. Ямартай ч Дарханы замын шүдний өвчин болсон хоёр багцын ажилд шинэ гүйцэтгэгчийг яаралтай сонгон шалгаруулчихвал урин дулааны цагт арван багц ажил жигд явагдаж, төслийн ажил жигдрэх төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-06-15 16:49

Энэ зээлийн хулгайч хаваржингаа сүрхий хүн болж ч�##�чаад.хоосон юм ярьж хийрхэл хийхээ больж үз.хулгайч минь чамтай чамгүй явдаг юм жамаараа явтж байна.засаг ажлаа хийг чи ноогдсон ажлаа хийж үз.

Иргэн
Иргэн
2021-06-15 21:26

МХЕГ орвол шажигнуулах хун байна УИХ бол байх газар нь биш . Дарханчууд эргуулэн татаа энэ хунээ.

Холбоотой мэдээ

Back to top button