Нийгмийн

ТАНИЛЦ: 2024 онд ашиглалтад орох нисдэг такси

Archer Aviation компани 2024 онд ашиглалтад оруулах цахилгаан агаарын таксийгаа танилцуулжээ. Тус компани өнгөрсөн долоо хоногт анхны танилцуулгаа хийх үеэрээ виртуал бодит нислэгийг ашиглан онгоц хэрхэн ашиглахыг харуулсан байна.

Энэхүү цахилгаан нисдэг такси нь дөрвөн хүний суудалтай, зайгаар ажилладаг. Үйлчлүүлэгчдээ 150миллийн хурдтайгаар 60 миль хүртэлх зайг нэг миль тутамд 3-4 доллароор үйлчилнэ гэжээ. Уг бүтээлээ замын түгжрэлээс сэргийлэх хамгийн төгс арга гэж үзэж байгаа. Энэхүү агаарын үйлчилгээ нь ирээдүйд Uber шиг явуулын үйлчилгээтэй төстэй болж магадгүй юм.

Арчер Атлас Крест хөрөнгө оруулалтын корпорацтай нэгдсэнээр Unitd Airlines-ийн дэмжлэгтэйгээр 3.8 тэрбум долларын үнэлгээтэйгээр олон нийтийн хүртээл болох төлөвлөгөөтэй байна. Зохиомол буюу вертуал бичлэг дээр Archer Aviation компанийг үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирлууд болох Бретт Адкок, Адам Голдштейн нар хотын дээгүүр нисдэг таксигаа нисгэн харуулсан байна.  Тус компани нь Майами, Лос Анжелас хотод байрладаг.

Нисэхийн компани 2024 онд арилжааны нээлтэд зориулж дөрвөн зорчигчтойгоор нисэх онгоцоо гэрчилгээжүүлэх ажлыг Холбооны Нисэхийн Захиргаатай хамтран хийж байгаа аж.

Эх сурвалж: Fox news

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button