Нийгмийн

Д.Энхбат эдгэрч, эмнэлгээс гарлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат эдгэрч, эмнэлгээс гарчээ. Энэ тухай түүний гэргий Д.Оюунцэцэг мэдээлжээ. 

Тэрбээр “Энхбат хань минь эмнэлгээс гарлаа. Миний ПСР шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан тул манай хүн ном журмын дагуу сонгуулийн сурталчилгаа, хаалтын ажлаа бүгдийг тэр дор нь зогсоогоод багаараа шинжилгээнд хамрагдаж халдвар илэрсэн хүмүүстэйгээ бүгд эмнэлэгт хэвтэж, эмчийн хяналтад ороод зохих журмын дагуу эмчилгээ хийлгээд гарлаа. Энэ хугацаанд ковидын үед илрэх ёстой гэж заасан халуурах, амт үнэр алдах, амьсгал хүндрэх, цээжээр нь өвдөх гээд ганц ч шинж тэмдэг нь түүнд байсангүй ээ. Эмч нар маш сайн хянасан. Журмынхаа дагуу эмчилгээ хийсэн. Миний хувьд мөн адил, эдгээр зовиураас нэг нь ч илрээгүй. Харин хурц үнэрт маш мэдрэмтгий, харшлын шинжтэй ханиалгаад байлаа. Энэ хугацаанд мөн адил, ковидын ямар нэгэн заалттай шинж тэмдэг илрэхгүй байсаар өнөөг хүрлээ. Хүн бүрийн биеийн эсэргүүцэл, онцлогоос ихээхэн шалтгаалдаг юм болов уу гэсэн бодол төрөв.

Бид хоёрын биеийн байдлыг нэгэн эмч “Хүнд, хүндэвтэр” гэж тодорхойлон сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн тухай олон хүн над руу бичиж, санаа нь зовон асууж байлаа. Тэр хүмүүстээ машид ихээр баярлалаа. Бодит байдлыг үнэнээр бичих хэрэгтэй гэж бодов. Эмчлэгч эмч, сувилагч, эмнэлгийн бусад ажилтнуудын нүдэн дээр ил байгаа зүйл. Энхбатын сонгуулийн үйл ажилтай холбоотойгоор, нэгэнт ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байсны хувьд бидний эрүүл мэндийн байдлыг УОК-н дэргэд ЭМЯ-ны мэргэжлийн эмч нар эндээс очиж байгаа бүх үзүүлэлт, эмчилгээний үр дүн, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэж байнга зөвлөж байсан гэдэг. Бодит байдал ийм л байна. Эмч, сувилагч, бүх ажилтнуудад талархаж байна” гэжээ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Aztai l bn Tegtlee aihtar hundreegui bsn bn Haldvar avsan zarim humuus uurt n neeh zoviur medegdeegui gd bn le Hundreegui bhad n ilerch usgaarlagdsan humuus hungun bga bololtoi yuma Odo ene vaktsind hamrahdaagui huuhed zaluus ene ersdeltei tsag ued uursduu ii degtei baij uurtuu ch uruuld ch anhaarmaar bn shu

  2. Ямар нь өвчний шинж тэмдэггүй байж эмнэлэгт хэвтэж тансаглаад, ямар нь хүндэрсэн ч эмнэлэгт хэвтэх гэж гуйж зүдэрдэг юм бэ? Энэ шудрага ёс мөн үү?

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button