НИЙГЭМ

ҮЙЛ ЯВДАЛ: Гашуун сухайт боомтын тээвэр тэг зогсоход хүрсэн талаар мэдээлнэ

Өнөөдөр буюу зургадугаар сарын 16-ны өдөр болох үйл явдлын тойм:

НМХГ-ын 5 давхрын хурлын зааланд

10:00 цагт "Худалдаа үйлчилгээ эрхлэгч ААНБ-уудын халдвар хамгааллын дэглэм, үйл ажиллагаанд хийсэн шөнийн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

ЭМЯ-нд 

11:00 цагт коронавирусийн халдварын талаар мэдээлнэ. 

МБШТ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд 

10:00-17:00 цагт (2021.06.16-17-нд) Монголын Бурханы Шашинтны Төвийн Тэргүүн Лам нарын Зөвлөлийн хаврын ээлжит хурал болно. 

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт  Цагаан хадны Ногоон бүсэд халдвар тархаж Улаан бүс болж Гашуун сухайт боомтын тээвэр тэг зогсолт хийхэд хүрсэн талаар "Баянзам тээвэрчдийн холбоо"-оос мэдээлэл хийнэ. 

12:00 цагт "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл хөдөлгөөн" ТББ-аас "Баялагтаа эзэн Монгол" сэдвээр МАН-н дарга У.Хүрэлсүхэд албан даалгавар, намын дотоод хяналтын хороонд мэдэгдэл хүргүүлэх талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Төрийн ордонд

11:40 цагт Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордны баруун хаалга 

14:00 цагт Банкны хүү, хүүхдийн 100 мянган төгрөг болон тог цахилгааны төлбөрийн асуудлаар засгийн газарт ард түмний штабаас хүсэлт хүргүүлнэ.

Төрийн ордонд

10.00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.05.25-ны өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.12-ны өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

 11.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын 3 гишүүн 2020.09.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад.

14.00 цагт .Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

14:00 цагт Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд

14.00 цагт Зөвшөөрлийн тухай хууль, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй нэгтгэж санал авах Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцүүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button