ДЭЛХИЙСПОРТ

ТАНИЛЦ: Криштиану Роналду Европын аваргад тогтоогоод буй дээд амжилтууд

Хөлбөмбөгийн Европын аваргад өрсөлдөж буй супер од Криштиану Роналду бас нэгэн дээд амжилтыг тогтоолоо.

Португалийн шигшээ багийн нүүр царай, гол “мотор” тэрбээр Унгарын багийн эсрэг тоглохдоо хоёр гоол оруулав.

Улмаар Европын аваргад хамгийн олон гоол оруулсан тоглогч болсон юм. Европын аваргад тогтоосон түүний дээд амжилт нь 11 гоол. Эл тэмцээний түүхэнд түүнээс олон гоол оруулсан тоглогч үгүй.

Тэрбээр “Евро-2008”-д нэг гоол

-“Евро-2004”, “Евро-2020”-д хоёр гоол

-“Евро-2012”, “Евро-2016”-д гурван гоол оруулж байв.

Европын аваргад Криштиану Роналдугийн тогтоогоод буй дээд амжилтууд амжилтууд:

-Европын аварга шалгаруулах тэмцээнд таван удаа өрсөлдсөн анхны тоглогч

-Европын аваргад хамгийн олон тоглолтод хожсон тамирчин (12 тоглолт)

Euro 2020: Ronaldo Scores Late Brace As Portugal Beat Hungary

-Европын аварга шалгаруулах таван тэмцээнд гоол оруулсан анхны тоглогч

-Европын аваргын урьдчилсан шатанд хамгийн олон гоол оруулсан хөлбөмбөгчин (31 гоол)

-Европын аваргын нэг тоглолтод хоёр гоол оруулсан хамгийн ахмад тоглогч (36 нас, 130 өдөр)

-Европын аваргын бүх цаг үеийн мэргэн бууч (11 гоол).

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button