Нийгмийн

ТОДРУУЛГА: Ханиад, коронавирусийг ялгая гэвэл амтлах, үнэрлэх мэдрэмжээ шалгана

Иргэд ханиад, коронавирус хоёрыг ялгаагүйгээс вирус устгах эмийг дур мэдэн хэрэглэж элгээ гэмтээж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ удаа ханиад болон коронавирусийг хэрхэн ялгах талаар 119 утаснаас тодруулж, уншигчдад хүргэж байна.

Ингэхэд, “Коронавирус нь ханиадтай шинж тэмдэг нь ижил төстэй. Коронавирусээр халдварласан тохиолдолд ханиалгах, хамраас нус гоожих, хоолой өвдөх, булчин өвдөх, ядрах, бөөлжих, гүйлгэх, халуурах шинж тэмдгүүд илэрдгээрээ адилхан. Гэлээ ч коронавирусээр халдварлах үед үнэрлэх болон амтлах мэдрэмжээ алдаж болзошгүй байдаг.

Коронавирус хүнд хэлбэрээр илрэх үед амьсгал давхцах, хоолны дуршилгүй болох, цээж байнгын өвдөж давчдах, 38-аас дээш хэмээр халуурах, ухаан самуурах шинж тэмдэг илэрдэг. Ханиадны вирус коронавирус хоёр онц ялгаагүй. Адилхан шинж тэмдэг илэрдэг” гэлээ.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-17 15:02

Ханиад ч бас хүрэхээр үнэрлэх амтлах чанар буурдаг. Угаасаа Корона, ханиад 2-т илрэх шинж тэмдэг дээр ялгаагүй. Гэхдээ корона нь ханиаднаас өөр. Илүү удаан үргэлжилнэ илүү удаан бөгөөд хоруу чанар ихтэй. Түүнээс гадна админ аа, ханиад ч бас вирусээр үүсдэг өвчин тул арбидол гэдэг болон бусад эм чинь ханаиадны/томуугийн вирус дарах зориул�##�тын эм юм. Коронаг дарах вирусын эм одоогоор яг гараагүй байгаа тул ханиадны вирус эсвэл өөр нэг вирус дарангуйлдаг эм түр орлуулж хэрэглэж байна. Танай хуудсаарх эмчийн хэлснээр гэвч вирусын эмийг хөнгөн хүн уух шаардлагагүй гэж ойлгосон.

Үүрийнцолмон
Үүрийнцолмон
2021-06-17 15:04

Одоогоор ханиад, корона 2, ургамлын тоосны харшил 3-аа ялгахгүй улир�##� өнгөрлөө.

Холбоотой мэдээ

Back to top button