Нийгмийн

“Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг түр суулгаж үйлчилсэн сандал”

Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн лавлагааны цонхны гадна сандал тавьсан нь цахим сүлжээнд тавигдаж, иргэд ихээхэн шүүмжлээд буй. Тэгвэл уг зурагтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн татварын хэлтэс залруулга гаргажээ. 

Залруулгад, “Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс нь цар тахлын эрсдэлтэй нөхцөлд татвар төлөгчдөдөө аль болох цахимаар үйлчилж байгаа хэдий ч хэлтсийн байранд ирж үйлчлүүлэх иргэдийн тоо ч мөн олон байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэм сахиж хүн хоорондын зай барих зорилгоор зарим тохиолдолд цаг агаар боломжтой нөхцөлд гадаа дугаарлуулах тохиолдол гарч байгаа билээ. 

Сошиалд тавигдсан мэдээлэлд дурдагдсан сандал нь тус хэлтэст ирж үйлчлүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг түр суулгаж үйлчилсэн сандал болохыг энд албан ёсоор залруулан мэдэгдэж байна. 

Татвар төлөгч танд цахим хуудсанд байршсан ташаа мэдээ, мэдээллээр буруу ойлголт төрүүлсэнд хүлцэл өчье” гэсэн байна.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button