НИЙГЭМ

С.Төмөр: Цагдаа нар цохиж, газар унагаад, өвдөглөсөн

Сүхбаатарын талбай дээр зохион байгуулсан Номын баярын үеэр цагдаа нарт зодуулсан гэх зохиолч С.Төмөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Талбай дээр зарим хүн номоо ил худалдаж байсан тул би гурван ном зарах гээд аваад очсон. Гэтэл цагдаа нар хүч хэрэглэсэн. Түүнийг хүмүүс зургаар баримтжуулсан юм байна.

Хоосон саравч, сандал байхаар нь би очиж суугаад номоо дэлгээд байж байтал 18.00 цагийн үед хоёр залуу ирээд, та энд номоо зарж болохгүй, түрээсийн мөнгө төлөөрэй гэхээр нь би хэдхэн минут л сууя гэхэд үгүй гэсэн юм. Би үгэнд нь орж гарсан. Сайн дураараа номоо зарж буй хүмүүсийн хажууд очтол өнөө хоёр охин Сүхбаатар дүүргийн хоёр цагдаатай ирсэн.

Ингээл цагдаа нар намайг авч явна гэхээр нь би татгалзсан. Гэтэл толгой, хавирга руу цохисон. газар унагаад, өвдөглөсөн. Би согтуу байгаагүй” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

эрийн муу цагдаа

Би
Би

Арай ч дээ цагдаагэхээр түрэмгийлэл үйлдэж бхуб

хүннү
хүннү

Америк цагдаа нэг нөхрийг өвдгөлж байгаа алчаа биз дээ. Манай цагдаа яг түүн шиг юм болох шахаж, Хажуунаас нь хүн салгаагүй бол алах нь ээ. Америкчууд нэгэндээ туслах ойлголт байдаггүй учираас тэр харыг харсаар байгаал алуулсан гээ биз дээ.

Зочин
Зочин

Дүрэм хуулиа дагаагүй оркийг сургаа биз буруу юм гэж байхгүй

Холбоотой мэдээ

Back to top button