СПОРТ

Оросоогийн Мөнхбат Гавьяат дасгалжуулагч боллоо

Монголын чөлөөт бөхөд өнөөдөр нэгэн баяртай үйл явдал тохиолоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар олон арван шавь бэлдсэн Оросоогийн Мөнхбат гавьяат дасгалжуулагч цолоор энгэрээ мялаав.

1 хүн, зогсож байгаа болон сууж байгаа гэх мэтийн зураг байж болно

Тэрбээр Монголын чөлөөт бөхөөс 16 дахь гавьяат дасгалжуулагч болж байна. О.Мөнхбат Болгар улсад чөлөөт бөхийн дасгалжуулагч мэргэжлээр төгсч, Спорт сургалтын төв, “Шонхор”, “Есөн туг” клуб, ҮБТДС, улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан.

3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Олондоо “Хар Мөөеө” хэмээн хүндлэгдсэн түүний шавь нараас ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, гавьяат тамирчин, улсын гарьд Б.Гантогтох, дархан аварга А.Сүхбат, ОУХМ Т.Мөнхбаяр, М.Баярсайхан, Н.Баярмагнай, Б.Баттогтох, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага Ж.Намжилдорж, Ч.Чулуунбаатар, улсын начин Ц.Баянмөнх, Ц.Цэрэнхүү, спортын мастер Ц.Гантулга, Р.Ганболд, Г.Чадраабал, Г.Болдбаатар тэргүүтэй олон шилдэг тамирчин төрөн гарсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button