Нийгмийн
Зам тээврийн ослын улмаас хоёр хүн гэмтэж, нэг хүн амиа алдав
Зам тээврийн ослын шинжтэй 198 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас өчигдөр хоёр хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлсэн байна.
Иймд жолооч та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдийг хараа хяналттай гараас хөтөлж хөдөлгөөнд оролцох, явган зорчигчид зам тавьж өгөх, явган зорчигчид гарц, гарамтай хэсгээр зам гарах, хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.