Нийгмийн
Автоплаза төвийн уулзварыг долдугаар сарын 07 хүртэл хаалаа
Автоплаза төвийн уулзварын баруун талаас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаажээ. Тодруулбал, ф900 мм-ийн цэвэр ус дамжуулах 4010 метр урт гол шугамын болон ф600 мм-ийн 1684.23 метр урт “9Б” бохир ус дамжуулах хоолой, шугамын барилга угсралтын ажил явагдаж байгаа аж.
Уг ажил нь долдугаар сарын 07-ны 06:00 цаг хүртэл хийгдэх юм байна. Иймд иргэд, жолооч та бүхэн цагаа зөв төлөвлөн, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоорой.

Г.ХОНГОР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.