Нийгмийн
Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 162 иргэн иржээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлөг өчигдөр оройны 19:21 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 162 иргэн ирсэн байна. Тэднийг “Орентал”, “Дрийм”, “Наранбулаг”, “Туушин”, “Новотел” зочид буудлуудад тусгаарлажээ.
Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон коронавирус халдвараар өвчлөөд эдгэрсэн 46 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.