Нийгмийн

Жүдогийн шигшээ багийн тамирчид олимпын бэлтгэлдээ гарлаа

Энэ сарын 6-13-ны өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотод зохиогдсон Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аваргад оролцоод ирсэн Үндэсний шигшээ багийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших, “Champions camp” бэлтгэлийн баазад олимпын бэлтгэлдээ гарлаа.

Энэ удаагийн олимпын бэлтгэлийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл, МУГТ М.Бундмаа нарын бүрэлдэхүүнтэй шигшээ багийн 40 гаруй тамирчид бэлтгэлд хамрагдаж байна.

Олимпын бэлтгэлд шигшээ багийн дасгалжуулагчид, тамирчид, эмч, терапист багш, сэтгэлзүйч, хоолны арга зүйч багтаж буйгаас гадна Монгол улсын нэрийн өмнөөс эрэгтэйчүүдийн -81кг жинд барилдаж буй дэлхийн аваргын алт, хүрэл медальт Саейд Моллаей, түүний дасгалжуулагч Мансоури Касваей Мохаммад нар энэ сарын сүүлчээр шигшээ багийн бэлтгэлд хамрагдахаар болжээ.

Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button