Нийгмийн

Хонг Конгийн их, дээд сургуульд суралцах таван монгол оюутанд 100 хувийн тэтгэлэг олгоно

Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонконгийн Боловсролын нарийн бичгийн дарга Кевин Йеунгтэй 2020 оны зургадугаар сарын 17-нд уулзаж боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тодорхой асуудлаар санал солилцжээ.

Уулзалтын үеэр Нарийн бичгийн дарга Кевин Йеунг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Хонконгийн Боловсролын газар хооронд байгуулж буй Санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Энэхүү баримт бичгийг байгуулсны үндсэн дээр Хонконгийн Засгийн газраас “Бүс ба Зам-Монгол Улс” тэтгэлэгт хөтөлбөрийг шинээр бий болгож, уг тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2022 оноос эхлэн жил бүр Хонконгийн улсын их, дээд сургуульд суралцах тав хүртэлх монгол оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгох аж. Нэг оюутны сургалтын төлбөр 200 сая төгрөг юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button